Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн "Хачим" гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км/-т Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу явж байсан иргэн Ө.Б эзэмшлийн "УАЗ-Пургон" загварын автомашин 7 зорчигчтой Хөвсгөл нуурын мөсөн дээр явж байхдаа хар хил рүү орж 1 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа живсэн, 5 иргэн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 2026.02.18-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөмлөмжийг дагаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээр тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар.
| Ханхаас Ренчинлхүмбэ явж байсан пургон Хөвсгөл нуурт живж, хоёр хүн эрсэдлээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33