2026 оны 2 дугаар сарын 13-ны 17:00 цагийн орчимд сонсголын бэрхшээлтэй хоёр хүүхэд Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зам дээр утсаа хулгайд алджээ. Сандарсан хүүхдүүд хаана, хэнд, яаж хэлж ойлгуулахаа мэдэхгүй хэсэг хугацааг алдсаны эцэст 19:00 цагийн үед дохионы хэлээр ярьдаг цагдаа эмэгтэйд хандсан байна. Цагдаа эмэгтэй а/д Г. Бадамцэцэг хүүхдүүдийг Халаасны хулгайтай тэмцэх тасагт дагуулан очиж, мөрдөгч Дашдоржтой уулзуулж гомдлыг нь гаргуулжээ. Мөрдөгч тухайн хэргийг өөрийн харьяаллын дүүрэгт очиж шийдүүл гэж явуулалгүй, шуурхай арга хэмжээ авч, камерын бичлэгүүдийг шалган утсыг авч явсан этгээдийн машины дугаарыг олж тогтоосон байна. Улмаар машины эзэмшигчтэй холбогдон, хуулийн дагуу сануулга өгснөөр хүүхдүүдийн гар утсыг богино хугацаанд олж, хүлээлгэн өгчээ.
| Сонсголын бэрхшээлтэй хоёр хүүгийн алдсан утсыг дохионы хэл мэддэг цагдаа олж өгчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33