Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 2016-2024 оны хооронд улсын хэмжээнд бүртгэгдсэн мориноос унаж гэмтсэн хүүхдийн мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалд ирүүлжээ.
Уг мэдээллээс товчлон хүргэхэд, 2006-2024 оны хугацаанд буюу өнгөрсөн 19 жилд ГССҮТ-д мориноос унаж гэмтсэний улмаас 8255 хэвтэн эмчлүүлсэн ба үүний 50.2% /4141/ 0-18 насны хүүхэд байна. Хүйсээр харвал 90.8% эрэгтэй, 9.2% эмэгтэй байна. Мөн нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 68.5% /2835/ мэс заслын тусламж үйлчилгээ авсан байна. Сүүлийн 9 жилийн хугацаанд бүртгэгдсэн 0-18 насны хүүхдийн мориноос унаж нас барсан тохиолдлын 17.1% /22/ нийслэлд байгаа бол 82.9% /107/ орон нутагт бүртгэгдсэн. 2006-2015 онд ГССҮТөвд бүртгэгдсэн тохиолдолд тохой шууны гэмтэл байсан бол 2016-2024 онд толгойн гэмтэл түгээмэл тохиолдсон байна. 2016-2024 онд мориноос унаж гэмтсэн 0-18 насны хүүхдүүдэд 7-15 насанд гэмтлийн тохиолдол өндөр байна.

| Сүүлийн есөн жилд 129 хүүхэд мориноос унаж, нас баржээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00