2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Алтайн өвөр говиор 0...-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч -12...-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч -13...-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч -13...-15 градус хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 15-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
16, 17-нд салхи тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
15-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус , өдөртөө +1...-4 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
| Өнөөдөр нийт нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхитай |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33