Өчигдөр /2026.02.12/ МҮЭ-ийн холбоо эмч багш нарын төлөөлөлтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийсэн.
Хэвлэлийн хурлаар салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг 2026 оноос 30-50 хувиар нэмэгдүүлэх тухай Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт алдагдаж, бодит орлого буурах нөхцөл үүссэн асуудлаар олон зуун салбарын ажилчид гомдол санал, шаардлагыг ирүүлсээр байгааг онцолж, салбарын ажилчдын өнөөдрийн нөхцөл байдал ямар байдалд хүрээд байгааг танилцуулсан юм.

Цаашид МҮЭХ-ноос Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргаж, Засгийн газрын 2025 оны 224, 225 дугаар тогтоолуудын холбогдох заалтууд, мөн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаал, шийдвэрүүд нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага хүргүүлсэн байна.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх шийдвэрүүд нь хууль дээдлэх зарчим, ижил хөдөлмөрт ижил хөлс олгох зарчим, захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахаар ханджээ.
МҮЭХ-ноос хамтын хэлэлцээрээр тохирсон цалингийн нэмэгдлийг бодитой хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ энэ үеэрээ мэдэгдсэн юм.

| МҮЭХ эмч багш нарын цалингийн асуудлаар шүүхэд хандлаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34