Ирэх 7 хоногт буюу сар шинийн өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна. 2-р сарын 16-ны Даваа гаригийн үдэш Хэнтий нурууны орчмоор, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдын нутгаар цас орно. Мөн 16-ны үдэш, 16-17-нд шилжих шөнө Дорнод, Сүхбаатарын зүүн талын сумдын нутгаар бага зэргийн цас орно.
Шинийн нэгний өдөр:
- Алтай, Хангайн нурууны орчмоор өдөртөө -8-12 градус хүйтэн, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Баянхонгор аймгийн нутгаар өдөртөө -6-8 градус хүйтэн;
- Говь-Алтайн ихэнх сумдын нутгаар -4-6 градус хүйтэн, Ховдын Ховд хот, Зэрэг, Манхан, Дарви, Говь-Алтайн Дарви, Тонхил, Баян-Уул сумдын нутгаар +2+4 градус дулаан;
- Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар дулаарч өдөртөө 0+2 градус дулаан;
- Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар -6-8 градус хүйтэн;
- Өмнөговь, Дорноговийн нутгаар өдөртөө +2+4 градус дулаан;
- Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар -6-8 градус, Дорнодын хойд талын сумдын нутгаар -8-10 градусын хүйтэн байх төлөвтэй байна.
2-р сарын 18-19-ний өдрүүдэд нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун, дулаан өдрүүд үргэлжилнэ.
Эх сурвалж: Намжилдорж Энхбаяр
| Шинийн нэгэнд Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай аймгуудад +4 хэм дулаан байна |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00