Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК 2025–2035 оны цахилгаан хангамжийн хэтийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах 3 тэрбум төгрөгийн тендер зарлалаа. Энэхүү ажлын хүрээнд 16 дэд станцын инженерчилсэн зураг төсөл, техникийн шийдлийг боловсруулах гэнэ.
Тендерт дурдсанаар Баянхошуу, Ботаник, Дамбадаржаа, Аргүнт зэрэг нийтдээ 16 дэд станцуудад зураг төсөл боловсруулах аж. Мөн 10 жилийн хэтийн төлөвлөлтөд технологийн өөрчлөлт хурдан явагдах тул зураг төсөл хэрэгжих хугацаанд шинэчлэлт шаардлагатай болох эрсдэл ч байж болзошгүй юм.
Нийт төсөв нэг дэд станцад 22-600 сая хүртэлх төгрөг зарцуулагдах нь бодит өртөг, инженерийн хүчин чадлыг хангах эсэхэд эргэлзээ төрүүлж буй бөгөөд тендер шалгаруулалтын ил тод байдал одоогоор тодорхойгүй байгаа аж.
| Улаанбаатарын цахилгаан хангамжийн 10 жилийн төлөвлөлтөд ₮3 тэрбумын тендер зарлагдав |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33