Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талбайд нийт 59 инженер, техникийн ажилтан, 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын байрлах байр, оффис, туршилтын лабораторийн зориулалттай барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурь, урьдчилан бэлтгэх дам нуруу үйлдвэрлэх талбайн түр барилга байгууламж, технологийн түр замын ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна.
Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилтийн ажил бүрэн дуусаж, инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байна. Энэ нь зам, гүүр, хийцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах инженерийн тооцооллын үндэс болж байгаа бөгөөд тус ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.
Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагаар батлуулсан бөгөөд авто зам, гүүр хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж буй.
Туулын хурдны зам төсөл нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад томоохон өөрчлөлт авчрах стратегийн ач холбогдолтой. Төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц тус тус барихаар төлөвлөсөн байна.
Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсгийг төв замтай уялдуулан холбосноор хотын төвийн авто замын ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4, Наадамчдын гүүр, Нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах урсгалыг оновчтой зохицуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Нийт 32 километр урт, 6 эгнээ бүхий Туулын хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувиар нэмэгдэх аж.
| Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34