Өмнө нь үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Уг бичлэг нийтлэгдсэн даруйд цагдаагийн байгууллага тухайн асуудлыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай авч ажилласан. Шалгалтын явцад 16 настай Ч нь өмнө үерхэж байсан найз охин болох 21 настай О-гийн биед халдаж бичлэг хийсэн байсан. Мөн тухайн хохирогчийг хайж, хутга биедээ авч явж байсан. Энэ хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажил явуулж байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажил явуулж байна. Гэмт хэрэгт холбогдсон Ч-гийн хувьд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан. Бид бүхэн асуудлыг арилгахын тулд эцэг эх асран хамгаалагчид мэдэгдэж, цаашлаад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгож, өсвөр насны хүүхдэд хүрсэн ажлыг хүртээмжтэй болгохоор арга хэмжээг авна" гэлээ.
| "Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33