Цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осолд хүүхэд өртсөн дуудлага улсын хэмжээнд 2024 онд 1230 бүртгэгдсэн 2025 онд 948 болж буурчээ. Гэвч үүний дийлэнх хувийг нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль орчимд гарч буй зам тээврийн осол эзэлж байгаа аж. Тодруулбал, 2025 оны 11-р сарын байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчимд явганаар 376, тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 98, унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар зорчиж байх үедээ зам тээврийн осолд өртжээ. Дүүргээр нь ангилбал Баянзүрх дүүрэгт 148, Хан-Уул дүүрэгт 126, Сонгинохайрхан дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 92, Баянгол дүүрэгт 88, Чингэлтэй дүүрэгт 50 бүртгэгдсэн байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургуульд өдөрт 2 ээлжээр “school police” эцэг эхийн эргүүлээр 1800 гаруй эцэг эх, асран хамгаалагч ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1198, 2025 оны А/1553 дугаар “Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургууль, 613 цэцэрлэгийг хамруулан 39.741 дарцгийг 1383 цэгт байршуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж ажилласан байна.
Хэдийгээр дээрх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байгаа ч сургууль орчим дахь зам тээврийн ослын эрсдэл болон сургуулийн эргүүл буюу school police-той холбоотойгоор журамд өөрчлөлт оруулах зайлшгүй байгаа талаар албаныхан онцолж төлбөртэй school police хийх явдалд хяналт тавих, холбогдох заалтыг тодорхой болгох нь хүүхдийн хулгай зэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн эргүүл хийж буй эцэг, эхэд ажлаас нь хагас өдрийн цалинтай чөлөө олгож байгааг бүтэн өдөр болгох зэрэг бусад саналыг ч мөн гаргалаа. Улмаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараагийн хурлаар дээрх санал, дүгнэлтийг нэгтгэхээр боллоо.
Эх сурвалж: https://khural.ulaanbaatar.mn/home
| Төлбөртэй school police-т хяналт тавьж, эцэг эхчүүдэд бүтэн өдрийн чөлөө олгоно |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34