Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан боруулах явдал сар шинийн баяртай холбоотойгоор нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан боруулах, тусгай зөвшөөрлөгүйгээр гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдсан гэх 563 хуулийн этгээдэд арга хэмжээ тооцсон байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, хуурамч архи согтууруулах ундааны зүйл болон хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт хамтарсан хяналт шалгалтад цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагаас 77 албан хаагч ажиллаж 1.693 аж ахуйн нэгж, 2.088 иргэнийг шалгаж, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж, борлуулсан, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүлж, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, бусад, 87 ширхэг 74 литр виски, конъяк согтууруудах ундааг түр хураан авч хоёр аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, найман иргэнийг дөрвөн сая төгрөгөөр тус тус торгож, 7 зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.
Иргэд та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шиний баяраар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
| Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34