“И-Монгол академи” УТҮГ, Дундговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Цаг агаарын тодорхойлолт (Дундговь аймаг)” үйлчилгээг цахимжууллаа. Цаг агаарын гамшгийн улмаас эд хөрөнгө, өмчөөрөө хохирсон иргэн, хуулийн этгээд даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авахын тулд тухайн байршилд тодорхой хугацаанд цаг агаарын гамшиг тохиолдсоныг баталгаажуулсан цаг агаарын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Энэхүү тодорхойлолт нь Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас албан ёсоор олгодог баримт бичиг юм.
Уг үйлчилгээ нь Дундговь аймагт байрлах 6 станц, 8 харуулын ажиглалтын мэдээлэлд тулгуурлан дараах тоон мэдээлэл, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг олгож байна. Үүнд агаар болон хөрсний температур, агаарын даралт, чийгшил, хур тунадас, салхи, цаг агаарын үзэгдлийн мэдээлэл багтана. Иргэд ёсистемээр, хуулийн этгээд E-Business системээр дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой.
Үйлчилгээг хэрхэн авах вэ?
| Цаг агаарын гамшигт өртсөн бол E-Mongolia-гаас тодорхойлолт авна |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00