Өнгөрсөн шөнө Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн бөгөөд одоогоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “П.Сайнзориг, Х.Тайван нар зодолдсон нь үнэн. Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүрэгт хэрэг бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээсэн байна.
Х.Тайваны хувьд өмнө нь 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шинэ жилийн үдэшлэгийн үеэр тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг архины шилээр цохисон гэх хэрэгт холбогдож байсан. Тухайн үед уг бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлыг татаж байсан ч цагдаагийн байгууллагад шалгагдсан эсэх талаарх мэдээлэл олон нийтэд ил тод болоогүй юм.
| П.Сайнзориг, Б.Хурцын хүү Х.Тайван нар согтуу байхдаа зодолдсон хэргийг шалгаж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33