Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд автобусанд орхисон нөтбүкийг жолооч Т.Тогтохбаяр өгч тэрбээр эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Иргэн Д 2026.02.05-ны 17:40 цагт М:5 чиглэлийн 3-215 гарааш дугаартай автобусанд нөүтбүүкээ мартан буужээ. Түүнийг нь Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж, уг автобусны жолоочид хүлээлгэн өгсөн байна. “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр уг нөүтбүүкний эзнийг олж өгсөн аж. Үүнд Д талархаж ”Автобусанд орхиод буусан нөүтбүүкээ олдоно гэдэгт огт итгээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус шинэчлэгдэж, бүрэн камертай болсон нь маш сайхан байна. Хүмүүс хэрэгтэй зүйлээ орхиж буугаад хэзээ ч олддоггүй байсан үе саяхан. Монголын залуус ямар сайхан болоо вэ. Сонсогч хүүхдүүд, жолооч болон салбарын хамт олонд маш их баярлалаа” гэж талархал илэрхийлсэн тухай Нийтийн тээврийн газар мэдээллээ.
| Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00