Түгээх сүлжээний ашиглалтын үеийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд урт хугацаандаа үр ашигтай, насжилт уртасгасан, байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд технологийн хувьд хялбар, түүхий эд олдоц ихтэй, импортын хамааралгүй байх зарчмыг баримталж үйлдвэрлэгдсэн хуванцар материалаар кабелийн хамгаалалтын тоосгыг орлуулах ажлыг практикт нэвтрүүллээ. Манай ашиглалтын 10 кВ-ын НТС-РТП-001 хуваарилах байгууламжийн кабель шугам шинэчлэх ажлын хүрээнд зэрэгцээ олон кабелиуд туннел хэсэг рүү уламжлалт тоосгон хамгаалалттайг хуванцар материалаар орлуулан зарим трассыг хуванцар хамгаалалтаар хучсан туршилтыг гүйцэтгэлээ.
Нүүрс шатааж, хүлэмжийн хий үүсгэж үйлдвэрлэдэг, хөрсний чийгт дэвтэж үйрдэг тоосгыг хуванцар материалаар орлуулснаар хөрсөнд байх насжилт олон арван жилээр уртсах боломжтой, дахин авч ашиглахад эвдрэлгүй байгаа нь давуу талтай байна. Манай инженер техникийн ажилтнууд практикт туршиж байгаа кабелийн аж ахуйн жижиг деталь хэсэг болох кабелийн хамгаалалтыг салбарын хэмжээнд нэвтрүүлэх ажлын судалгааг үргэлжлүүлэн хийх зорилттой байна. Түүнчлэн агаарын шугамын намгийн хамгаалалтад зарим компаниуд ашиглалтын үед туршиж эхэлсэн хуванцар цагаригийг мөн өөрийн үйлчлэх хүрээндээ туршсан.
Материал бат бөх, насжилт уртаас гадна хөнгөн тул том оврын машин механизм угсралтын үед ашиглахгүй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр зарцуулалт хөнгөвчлөх аргаар хуванцар хэсгүүдийг угсардаг, кабелийн шуудуунд дэвсэхэд хог хаягдал үүсгэхгүй зэрэг ашиглалтын үед эдийн засгийн үр өгөөж талаасаа эерэг ач холбогдолтой юм. Эрчим хүчний салбарт ашигладаг материалын жагсаалтаас тоосгыг халж, хог хаягдал дахин боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж эх оронч худалдан авалт хамтдаа хийхийг салбарын хамт олондоо уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн сүлжээ түгээх компани
| Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34