Прокурор асан Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж шийдвэрээ танилцууллаа. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь нь нийтэллээ.
"Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэргийг хянан хэлэлцлээ. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Батхолбоог “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхолбоог цагаатгаж,
Шүүгдэгч Э.Амарбатыг “Хахууль авах” гэмт хэрэгт; шүүгдэгч Б.Мандахбаярыг “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох нарт холбогдуулан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,
-Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
-Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
-Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,
-Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
-Шүүгдэгч Б.Батсүхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд дараах байдлаар оногдуулав.
Шүүгдэгч Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэгт 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар тус тус хасаж, нийт эдлэх ялыг 09 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч П.Одонтунгалагийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Батсүхийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, Б.Батсүх нарын цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялд нь оруулан тооцсон болно" гэжээ.
Сануулахад, Э.Амарбат УЕП-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Э.Амарбаттай хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүн Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн билээ.
| Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ |
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
2026-02-06 12:37:17
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа
2026-02-06 12:22:10
Баруун салаанд 16.9 мянган метр куб хөв цөөрөм байгуулна
2026-02-06 12:13:02
Ням гарагаас хүйтний эрч суларна
2026-02-06 11:52:46
2026-02-06 11:51:59
Дотооддоо эмчлэх боломжгүй өвчнийг БНХАУ-тай хамтран анагаана
2026-02-06 11:49:21
2026-02-06 11:21:35
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ
2026-02-06 10:34:53
Их цэвэрлэгээний үеэр хогийн машинууд уртасгасан цагаар ажиллана
2026-02-06 10:11:42
Зээлдэгч нас барахад хамтран амьдрагчаас нь зээлийг нэхэмжлээд ялагджээ
2026-02-06 10:06:37
2026-02-06 10:01:08
2026-02-06 09:46:54
2026-02-06 09:39:50
Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
2026-02-06 08:09:15
Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
2026-02-05 17:38:44
Б.Энхбаяр хууль сахиулагчид ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах цаг болсон
2026-02-05 17:15:36
Гарал үүслийн гэрчилгээ цахимжлаа
2026-02-05 16:34:06
2026-02-05 15:29:14
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
"Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа
2026-02-05 14:52:58
Хорих ангид номын санч хийж буй Т.Аюурсайхан энэ сард суллагдана
2026-02-05 14:24:36
2026-02-05 14:23:25
2026-02-05 13:26:31
2026-02-05 12:53:24
Өчигдөр "Газар зарна" гэх зараар ₮15 саяыг залилуулжээ
2026-02-05 10:27:01
О.Сийлэгмааг буруу мэдээлэл тараасан хэмээн БЗС мэдэгдэл гаргалаа
2026-02-05 10:04:45
Улсын аварга малчны шагнал эцэг мал, старлинг, зөөврийн хашаа зэргээр сонголттой болжээ
2026-02-05 09:56:39
2026-02-05 09:48:41
2026-02-05 09:25:50
2026-02-05 09:20:19
2026-02-05 09:07:00
Хандив өргөх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2026-02-05 07:56:34