Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

Аргын тооллын 2 сарын 6, Сугар гараг. Билгийн тооллын 20, Тугчин одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл Өдөр Хууль Цааз Гаргах, Батлах, Хэрэглэх, Хулгай Дээрмийг Номхотгох, Гэмтнийг Шийтгэх, Мал Адгуус Номхруулах, Сан Тавиулах, Угаал Үйлдэх, Нялхасын Хурим Хийх, Хийморийн Дарцаг Хатгахад Сайн. 

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ