Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулсан арга хэмжээний хүрээнд иргэдийн малыг хулгайлж, бэлчээрт нядалсан гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа. Тодруулбал, А нарын бүлэг этгээдийг 2025 оны 11 дүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь нядалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд:
1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.олон тооны мал хулгайлж;
2.2.бүлэглэж;
2.3.улсын хилээр нэвтрүүлж;
2.4.машин механизм ашиглаж;
2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;
2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Мал хулгайлах гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг тул иргэд, малчид Та бүхэн малаа хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, гарал үүсэл тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34