Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэдэг. Иргэдээс ирсэн зарим гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Энх-Амгалан: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС) чиглэлд явж байгаа 1-096 гарааш дугаартай автобусны жолооч түлш дууссан гээд буулгасан.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-096 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Лхагвабаяр: Ч:67 (Морингийн даваа-Нисэх) чиглэлд явж байгаа 33-033 гарааш дугаартай автобусны жолооч нь "Морингийн даваа" автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: 33-033 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэг шүүхэд тухайн автобусны буудлаас хүн суугаагүй болно.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Батбаяр: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж багаа 1-066 гарааш дугаартай автобусны жолооч Ажилчдын соёлын ордон автобусны зогсоол дээр зогсож хүнээ аваагүй явсан
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-066 гарааш дугаартай автобусны жолооч С.А-д торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: 15-017 гарааш дугаартай автобус удаан явж байна. Ямар ч түгжрэлгүй байхад жаахан хурдан явж болдоггүй юм уу.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-017 гарааш дугаартай автобусны жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Тогтох: Ү:18 (Ган хийц-Мото буудлага) чиглэлд явж байгаа 23-017 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Г бус ХХК-ийн жолооч Ч.Ц-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Энхтуяа: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байгаа 1-152 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
| "Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33