Мэдээллийн технологийн салбарын 40 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн MITA холбоо өнөөдөр олон нийтэд хандан байр сууриа илэрхийллээ. Тус холбоонд IT Zone, Modul, Ondo зэрэг салбараа манлайлан ажиллаж буй нэр хүндтэй хувийн хэвшлийн байгууллагууд багтдаг байна.
Тэд төрийн оролцоо мэдээллийн технологийн салбарт хэт нэмэгдэж, чөлөөт өрсөлдөөнийг алдагдуулж эхэлсэнд бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Дэлхий даяар IT салбар эрчимтэй хөгжиж, инновац, стартапууд дэмжигдэж буй энэ үед Монголд татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй систем, аппликэйшнүүд бүтээж, төрийн байгууллагуудад шахах тохиолдол нэмэгдсэн гэж онцоллоо. Хэрэв энэ байдлыг бодитой шүүмжилж, хууль болон тендерийн орчинд засахгүй бол “дараагийн нүүрсний хулгай” болох эрсдэлтэйг анхааруулав.
Мөн салбарын санхүүгийн урсгалын талаар дурдахдаа, хувийн хэвшлийн хүрээнд ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн эргэлт бий бол төрийн оролцоотой хэсэгт 1 их наяд төгрөгөөс давсан хэмжээний хөрөнгө эргэлдэж байгааг холбогдох байнгын хорооны хуралдаанд онцолсон байна. Энэ нь төр аль хэдийн хувийн хэвшлийн хэвийн орон зайд гүнзгий оролцож, тендер худалдан авалтыг нууцалсан хэлбэрээр зохион байгуулж, чанаргүй бараа үйлчилгээ нийлүүлэх тохиолдол нэмэгдэж буйг илтгэнэ гэж мэдэгдлээ.
Гэрэгэ Системс ХХК-ний Гүйцэтгэх Захирал Н.Энхжаргал:
Hotula дээр манай салбарынхан дургүй хүрээд байгаа юм нь гоё бодитой хийж хэрэгжүүлсэн ажлыг буруу тийш нь ашиглаад явчихсан. 1,2 тэрбум төгрөгөөр цоо шинэ компани аппликэйшн хийлгэсэн. Хувийн хэвшил дундаа тендер зарлах ёстой байсан юм. Гэтэл зохион байгуулалттайгаар ашиг сонирхолтойгоор хуйвалдаад мөнгө хийх нь гээд хийчихсэн. Үүнд нь бид орсонд дургүйцээд байгаа юм.
Tender HUB компанийн захирал С. Чулуунбат:
Нүүрс зарах аппликэйшн иргэний хувийн мэдээллээр яг яах гэж байгаа юм. ОХУ, хойд Солонгос хянадаг гэж тайлбарлаад байгаа. Уучлаарай бид ардчилсан улсад амьдарч байгаа. IT салбарт хувийнхны зах зээл 300 тэрбум төгрөг эргэлдэж байгаа бол төр тойрсон мөнгөн дүн 1 их наядаар хэмжигдэж байна. Төр хувийн хэвшилтэйгээ бодитойгоор өрсөлдөөд байна.
Хуульч О.Батхүү:
Хүний амьд байх хэрэгцээгээр барьцаалж хотоос HOTULA нэртэй APP-ийг иргэдэд шахсан. Өөр түлш түлэх боломжгүй. Нэмээд нүүрсээ авч түлэхийн тулд тэр APP хүчээр татаж авч хэрэглэж байгаа. Ингэхдээ тухайн App иргэний хувийн эмзэг мэдээллийг хүчээр авсан. Энэ нь зөрчил гээд ХЭҮК-оос зөвлөмж өгсөн.
| “Хүний амьд байх хэрэгцээгээр барьцаалж хотоос HOTULA нэртэй APP-ийг иргэдэд шахсан” |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34