НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ.
Тус хурлаар Цагаан сар хүртэлх хагас, бүтэн сайн өдрүүдэд нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх эсэх талаар санал асуулга явуулах талаар хэлэлцсэн байна. Харин сар шинийн баярын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжихгүй гэдгийг албаныхан онцолсон юм. Мөн баяр ойртож буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, түгжрэл үүсэж байгааг харгалзан үзэж, Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 14 зах, худалдааны төвийг уртасгасан цагаар буюу шөнийн 01:00-02:00 цаг хүртэл ажиллуулах боломжтой эсэх талаар санал авахаар болсон байна.
ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, хотын гол гудамж, замууд ачаалал эрх нэмэгдсэн. Тухайлбал, Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг зорьсон хөдөлгөөнөөс шалтгаалан Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж орчимд түгжрэл ихээр үүсэж байгаа. Эдгээр худалдааны төвүүдийн уулзваруудын нэвтрүүлэх чадвар одоогийн байдлаар 40 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн цагдаагийн албатай хамтран зөвхөн гэрлэн дохионы зохицуулалтаар зогсохгүй, тодорхой байршлуудад алба хаагчдыг байршуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх арга хэмжээг авч байна.
Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлүүдийг өгсөн байна.
Зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгчид болон түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.
Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн санал дээр үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлийг хамгийн бага хэмжээнд барих тохиромжтой хувилбарыг боловсруулъя.
Баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье. Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын багууд ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя.
| Зах, худалдааны төвийг шөнийн 01:00-02:00 цаг хүртэл ажиллуулах, эсэх санал авна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34