2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Эй жи жи эс” ХХК-ийн барьсан стандарт бус, шовх үзүүртэй хашаанд халиун буга өлгөгдөж, амь эрсэдсэн. Уг хашаа нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн UCS 0304B:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” стандартыг зөрчсөн бөгөөд байгаль орчны хяналтын улсын байцаагч. Нийслэлийн прокурорын хяналт дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм.
Халиун бугын экологи, эдийн засгийн суурь үнэ 12.700.000 төгрөг, нийт хохирлын үнэлгээ нь 25.400.000 төгрөг болжээ. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан, хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн бол торгууль 30.000.000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Холбогдох байгууллагаас хуулийн этгээдийн 18149.32 м2 газрын эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэрийг гаргажээ.
| Хашаанд нь буга сүлбүүлж амь эрсэдсэн компанийн газрын эрхийг цуцалж, торгууль ногдуулна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33