Эрүүл мэндийн яамнаас Францын “Vitagermine” компанийн Babybio брэндийн “Optima 1” нэртэй нялхсын сүүн тэжээлийн 3 цуврал бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нян илэрсэн байж болзошгүй гэж мэдээллээ. Үүнтэй холбогдуулан уг бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авах шийдвэр гаргасан байна.
Энэ үйл явдал нь “Nan” сүүн тэжээлээс хорт бодис илэрсэн гэх мэдээлэл цацагдаад 20 гаруй хоносны дараа дахиад нэг сүүн тэжээлтэй холбоотой сөрөг мэдээлэл гарч буй тохиолдол боллоо.
Bacillus cereus ба хорт бодисын талаар
Bacillus cereus нь байгальд олдоцтой бактери бөгөөд зарим тохиолдолд цереулед хэмээх хорт бодис ялгаруулдаг. Энэ хорт бодис нь:
• Халаахад устдаггүй,
• Гэдэсний хордлого, бөөлжих, гүйлгэх, гэдэс өвдөх зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдэг үүсгэж болзошгүй.
Сүүлийн үед олон улс оронд нялх хүүхдүүдэд сүүн тэжээлтэй холбоотой хордлого болон гэдэсний асуудлын тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн тухай мэдээлэл гарч байна. Жишээлбэл,
Гэсэн хэдий ч эх сурвалжаас баттай нотлогдоогүй тохиолдлууд байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Камбож болон Вьетнам зэрэг улсад Babybio Optima 1‑ийн тодорхой багцуудыг зах зээлээс бүрэн хориглож, татан авчээ.
Луксембург зэрэг орнуудад ч зах зээлээс татах зөвлөмж өгсөн байна.
Эцэг эхчүүдийг талбай дээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүний багц дугаар болон хугацааг нягтлан шалгах, аюулгүй байдлын мэдээлэлгүй бол хүүхдэд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдэд илэрч болзошгүй шинж тэмдэг
Эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:
Хорт бодис илэрсэн байж болзошгүй гэх сүүн тэжээлийг ууснаар хүүхдэд нь зовиур илэрсэн бол ХӨСҮТ-ийн 100 дугаарт хандах боломжтой.
Хүүхдийн сүүн тэжээлд хорт бодис илэрсэн байж болзошгүй талаарх мэдээлэл өнгөрсөн 1 дүгээр сард цацагдсан. Гэвч энэ мэдээллээс хойш Эрүүл мэндийн яам сэрэмжлүүлэг мэдээллийг бичгээр түгээхээс өөр ажил хийсэнгүй.
Тухайлбал, эцэг, эхчүүд дараах гол асуултуудад хариулт авах боломжгүй байна.
Эрүүл мэндийн яаманд одоо шаардлагатай байгаа нь зах зээлд байгаа сүүн тэжээл, импортлогч, багцын дугаарын мэдээллийг ил тод, шуурхай мэдээлж, урьдчилан сэргийлэх болон хяналтын арга хэмжээг эрчимжүүлэн, эцэг эхчүүдийн итгэлийг сэргээх замаар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бодит арга хэмжээ авах явдал юм.
| Монголдоо хамгийн сайн гэгдэх хүүхдийн сүүнээс илэрсэн хорт бодисын талаар |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34