...аймгийн Цагдаагийн газраас зөрчилд холбогдогч Г.У нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед ...аймгийн нэгдсэн эмнэлэгт ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэсэн, зөрчилд холбогдогч А.Ш нь тухайн өдөр хэл үгээр доромжилж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэсэн зөрчлийн хэрэг үүсгэж, албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зөрчилд холбогдогч Г.У эмч өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр ажилтай байсан, яаралтай тасгийн нас баралт 7 сард 4 гарсан. Хэлэлцүүлэг хийе гээд эмнэлгийн чанар, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал ярих гэж Б.У эмчийн өрөөнд орсон. Энэ үед эмнэлгийн дарга А.Ш орж ирээд 1-рт: чи чадваргүй, 2-рт: согтуу хүн эмчилсэн 3-рт: сэтгэл санаа тогтворгүй байсан учраас даргатайгаа маргалдсан. ...Энэ хүн намайг зодоогүй, цохиогүй, түлхсэн. Гаргасан зөрчлөө ойлгож байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зөрчилд холбогдогч А.Ш өгсөн мэдүүлэгтээ: “Г.У эмч Б.У эмчтэй маргалдаад зогсож байсан, олон нийтийн сүлжээгээр эмэгтэй хүнд гар хүрдэг гэдэг асуудал яригдах болсон. ...Туйлын их харамсалтай байна, хүнийг яаж харлуулдагийг, яаж гүтгэж, сэтгэл санаагаар унагааж болдогийг харж байна. Шүүхэд л найдья даа” гэжээ.
Энэхүү зөрчил гарах шалтгаан нь ажлын байранд ажлын цагаар Б.У их эмчийн өрөөнд Г.У эмч нар хоорондоо хэрүүл маргаан хийж байхад нь эмнэлгийн дарга ажлын байрыг тойрч яваад хаалгыг нь онгойлгож таарсан, орхиод хаалгыг нь хаах мөчид Г.У даргыгаа дууд гэсэн, өрөөнд ирж асуудлаа шийд гэж удирдлагын зүгээс маргааныг намжаах, албан шаардлага тавьсан, өмнөөс нь Г.У эмч хэрүүл маргаан хийсэн, Б.У эмч рүү дайрсан, Б.У эмч уйлсан тул эмнэлгийн дарга А.Ш нь эмч Г.У-г холдуулах гээд зүүн мөрнөөс нь түлхсэн үйлдэл гарчээ.
Хууль зүйн тайлбар толь бичигт “Зодох” гэсэн ойлголтыг тайлбарлахдаа: Эрүүгийн эрх зүйд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулахгүйгээр олон удаа цохьсон, өвтгөсөн, хүний биеийн халдашгүй байдалд халдсан үйлдэл гэж тайлбарлажээ. /2002 оны Эрүүгийн хуулиас өмнөх Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож байсан байна/
Шүүхээс зөрчилд холбогдогч Г.У-г “олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэсэн” /эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийг үл хүндэтгэсэн/ зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 цагийн албадан сургалтанд хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж,
Харин зөрчилд холбогдогч А.Ш-г “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлснийг “Зөрчлийн шинжгүй” үндэслэлээр А.Ш-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
| Эмнэлэг дээрээ хэрүүл үүсгэсэн эмчийг 7 хоног баривчилна |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17