Орхон аймагт гемодиализийн эмчилгээнд тогтмол ордог 32, хүлээлтэд 35 иргэн байдаг. Харин аймгийн харьяалалтай хэрнээ Булган аймагт эмчилгээнд ордог 3, Улаанбаатарт эмчилгээнд ордог 7 иргэн бий. Эдгээр иргэддээ болон хойд бүсийн хэмжээнд гемодиализ, хэвлийн диализийн эмчилгээ үйлчилгээг хүлээгдэлгүй үзүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлээр БОЭТ-ийн нэг давхарт “Медвик диализийн төв” -ийг байгуулж, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаа нь эхлэв. 2009 онд БОЭТ энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг орон нутгаас анхлан нэвтрүүлж байсан бол Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн анхны аймаг болж байна.
Төр, хувийн хэшлийн түншлэлийн хүрээнд гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх тендер зарласны дагуу “Их шүүдэргэнэ импорт” ХХК шалгарсан. Тус компанийн “Медвик диализийн 1,2 дугаар төв улсын нэг болон гуравдугаар эмнэлгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутагт анхны төвөө Орхон аймагт байгуулж буйгаараа онцлог юм. “Их шүүдэргэнэ импорт” ХХК цаашид хариуцаж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Тус төв нь гемодилиз эмчилгээний 5 өрөө, хэвлийн диализийн нэг өрөөтэй, техник тоног төхөөрөмжийн тухайд европын стандартын шаардлага хангасан 2025 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн 13 аппаратыг суурилуулжээ.
Мөн эмчлүүлэгч тус бүр дээр өвчтөний түүхийг сувилагч гараар нээх шаардлагагүй аппаратад тухайн иргэний дата мэдээллийг үүсгэдэг гэдгээрээ давуу талтай. Цаашид аппаратынхаа тоог нэмнэ гэв.
| Орхон аймаг Диализийн төвтэй боллоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33