“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг иргэн, ААН-д түрээслэхгүй" байхыг анхаарууллаа. Учир нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид түрээслэх зөрчил ихээр илэрч байгаа гэв.
Хуулиар,
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно гэж заасан байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих хэсгийн 8 дугаар заалтад “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
| Согтууруулах ундаа зарах зөвшөөрлөө бусдад түрээслүүлсэн бол орлогыг хурааж, ₮2 саяар торгоно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33