Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа.
Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Хайер” болон “Хайсенс” компаниас 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах бөгөөд нийт ажлын явц 71.5 хувьтай байна. Хийн халаалтын зуух нь эко горим, шөнийн горим, энгийн горим гэсэн гурван горимоор ажиллах боломжтой. Мөн Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх долоон цэг байгуулсан. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар таван хий цэнэглэх цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт хий цэнэглэх зургаан цэг ашиглалтад ороход бэлэн болсон. Хийн түлш борлуулах цэгт тэсрэлтээс хамгаалсан цахилгааны тоноглол, албадмал болон албадмал бус агааржуулалт, зөөврийн хий мэдрэгч, галын сараа тоноглолууд, галын автомат болон гар хор, аваарын гарц, оч үсэрдэггүй резинэн шал, хамгаалалтын хашаа, камерын хяналт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, аюулгүй байдлыг хангасан. Хийн халаагуурт шилжүүлэх сургагч багш, зааварлагч бэлтгэх, хийн түлш борлуулах цэгийн борлуулагчийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2026 онд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр эрх шилжсэн 113 төсөл арга хэмжээнээс 88 төсөл, арга хэмжээг тендер зарлуулахаар эрх шилжсэн байгууллагад хүргүүлээд байгааг мөн шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
| БНХАУ-аас 5000 хийн зуух хүлээн авч, БГД, ЧД-ийн айлуудад байршуулж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34