Иргэн Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Э-тэй маргалдаж, зодсоны улмаас Р.Э-ийн амь насыг хохироожээ. Хоёр шатны шүүх Ч.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 8 жил хорих ял шийтгэж, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан амь хохирогчийн эхнэр Г.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.
Ч.Э-ийн өмгөөлөгчийн зүгээс “Амь хохирогчийн эхнэр Г.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд харгалзах нөхөн төлбөрийн хэмжээгээр тооцож өгнө үү” хэмээн хяналтын гомдол гаргажээ.
Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан зохицуулалтын зорилго нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргээс үл шалтгаалан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрт үүссэн уй гашуу, шаналал, хямрал, цочрол зэргийг мөнгөн дүнгээр тооцохдоо нөхөн төлөгдөхүйц байх нь бодитоор хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд энэ нь зөвхөн амь хохирогчийн гэр бүлийн нэг гишүүнээр хязгаарлахгүйгээр, тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй сэтгэцийн гэм хорын төлбөр болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан гэм буруутай этгээд Ч.Э-с гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
| Ар гэрийн сэтгэцэд учирсан хохирлыг ХХДХ-г 150 дахин нэмж олгон барагдуулна |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17