Иргэн Д-г 1995 оны 2 дугаар сараас хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны 06 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг “Г” үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард “Д”-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.
“Д” нь хууль бусаар 134 хоног цагдан хоригдсоны хохирол буюу олох ёстой байсан цалин хөлс, орлого гэж 960,000 төгрөг, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас учирсан сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг, нийт 500,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/oyunchimeg.batsaikhan.2025
| 21 жил сэжигтнээр шалгуулсны хохиролд төрөөс ₮500 саяыг нэхэмжилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33