Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 дугаар давхраас 7 настай, эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байх үедээ том өрөөний цонхоор унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, цонх, тагтанд найдвартай хамгаалалтын түгжээ, хаалт суурилуулах, хүүхдийн эд зүйлсийг цонхны ойролцоо өндөрт байрлуулахгүй байх, орон сууцны орчинд хүүхдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгаж, хүүхдэд аюулгүй байдлын талаарх ойлголтыг тогтмол өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
| Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33