“Өвчтөний сэтгэлийг асрахуй” төслийн уулзалт, бясалгал зохион байгуулагдлаа. “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төслийн Хавдарын эмнэлэгийн Хөнгөвчлөх тасагт энэ сарын шинийн 8-ны өдөр өвчтөнүүд болон тэдний ар гэр, сахиурт зориулсан сэтгэл заслын уулзалт, бясалгал зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт, бясалгал нь өвчтөн болон тэднийг асарч буй хүмүүсийн сэтгэл зүйн ачааллыг багасгах, тайван байдлыг дэмжих, хүнд нөхцөлтэй үеийг илүү ухаалгаар даван туулахад чиглэв.
Төслийн лам Д.Номундалай өвчтөн, ар гэрийхэнтэй уулзан Манал Бурханы товч хураангуйг тайлбарлаж, хэвтэн эмчлүүлэгсэд сэтгэлээ хуваалцсан бөгөөд биеийн байдалд нь тохирсон бясалгалын анхан шатны элементүүдийн нэг болох амьсгалаа ажиглах, бие сэтгэлийн мэдрэмжийг анзаарах дадлуудыг хийлээ. Хэвтрийн болон хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст ч тохирсон энэ бясалгал нь оролцогчдод тайвшрал өгсөн юм. Мөн өвчтөнүүдийн ар гэр, сахиурууд ламтай уулзан сэтгэл зүйн болон оюун санааны зөвлөгөө авсан нь уулзалт, бясалгалын чухал хэсэг байв. Уулзалтын үеэр асран хамгаалагчдын дотоод ядаргаа, санаа зовнил, уй гашууг ойлгон хүлээн авч, өөрсдийгөө хамгаалах, тайван байж өвчтөндөө энэрэнгүй хандахын ач холбогдлыг ярилцлаа.
Үүнтэй зэрэгцэн тасгийн зүгээс салах ёс гүйцэтгэх өрөөнд манай төслийн ламаас зөвлөгөө авч, лам тэдний хүсэлтийн дагуу өрөөний орчин, эд зүйлсийн зохион байгуулалт, тохижилтын талаар зөвлөмж өгсөн. Мөн тус тасгийн асрагч П.Оюунчимэг нь өөрийн бишрэл, энэрэнгүй ёсны үүднээс хайртай, дотны хүнээ алдсан, сандарч тэвдсэн ар гэрийнхэнд зориулан цалингаасаа, заримдаа цалин нь буугаагүй үед ахлах сувилагч н.Шижирээ нар хамтран Салах ёс гүйцэтгэх өрөөнд Бурхан багшийн өмнө цөгцтэй зул бэлдэж тавьдаг нь ар гэрийнхэний хүнд мөчид тайван байх, сэтгэлээ барих, хайртай хүнтэйгээ дотоод амар амгалангаар салах боломжийг бүрдүүлдэг буянтай үйлийг бий болгосон байна.
| Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34