Жолооч нь ариун цэврийн өрөө орох хойгуур автобусыг нь хулгайлжээ. Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, хоёр цагийн дотор эвдрэл гэмтэлгүй олсон байна. Тодруулбал, өнөө өглөө 2025 оны 1-р сарын 30-ны 06.45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг гарсан. Мэдээлэл авсан даруйд Авто тээврийн Улсын байцаагч Ж. Бум-Эрдэнэ, М. Одгэрэл , жолооч Ш. Соронзонболд нар шуурхай ажиллан оллоо.
Вокзалаас Өвөрсогоот руу үйлчилгээнд гарах гэж байсан уг автобусыг хулгайлан Моносын уулзвар өнгөрөөд зогссон байжээ. Автобусанд нэг согтуу иргэн байсныг ТЦГ-т хүлээлгэн өгч байна.
| Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00