Н.Б нь “Н” ХХК-д 2021 оны 11 сараас эхлэн ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан, гэтэл 2025 оны 01 сард хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч эвлэрээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус гэж марган Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Н ХХК тайлбартаа Н.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 сард Э ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаатай уялдуулан байгуулсан буюу 36 сарын хугацаатай байгуулсан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 5.1.6.санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэх гэж заасанд нийцсэн гэх тайлбар гарган маргалджээ.
Анхан шатны шүүх: Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4. Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бөгөөд хариуцагч уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байгаа нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж ажилд нь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,1 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Ажил олгогч Н ХХК болон “Э” ХК-ийн хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 12-р сард дуусгавар болгосон учир тус гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч Н.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн адил дуусгавар болно гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 50.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй, харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгч Н.Б-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг өөрчлөн, тодруулж нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
| Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34