Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний гадаа 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө бүлэг залуус Д.С-ын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Тэгвэл бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш (2026.01.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болно. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарыг яллагдагчаар татаж буй.
Д.С-ыг эхэндээ хохирогчоор тогтоон шалгасан ч мөрдөн байцаалтын явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зэрэг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
| Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33