Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ихбуян: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобусны жолооч нь "7-н буудал" автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: Блюбус ХХК-ийн 4-063 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Х.Бямбацогт: Ч:23 (Зүрх уул-Ард кино театр) чиглэлийн 1-025 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-025 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Ч:79 “Монгол хюндэй-Хангарьд цогцолбор” чиглэлийн автобус өглөөдөө маш удаан явж байна.
Шийдвэрлэлт: Ч:79 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженертэй холбогдож автобусаа цаг, хуваарийн дагуу явуулах үүрэг чиглэл өглөө.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Одонцэцэг: Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлийн 1-095 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч "Дарь эх хуучин эцэс" автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Камер шүүж үзэхэд автобусны буудал дээр зогсоод хөдөлсөн байна.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ганчимэг: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байгаа 3-009 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан.
Шийдвэрлэлт: 3-009 гарааш дугаартай автобусны жолоочийг ёс зүйн сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобус маш хүйтэн байна. Иргэд зорчиход хэцүү байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: БЛЮБУС ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
Иргэний гомдол: Ч:72 “Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт” чиглэлийн автобус 17:30-18:40 цагийн хооронд хөгжим бүжиг талдаа явахгүй. Эсвэл Хөгжим бүжиг дээрээс хүнээ авахгүй хоолны цаг гээд ирэхгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: Жолоочийн цагт хяналт тавьж ажиллахыг “Сутайн буянт” ХХК-д мэдэгдлээ.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б. Сүхбат: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог) чиглэлийн 1-107 гарааш дугаартай автобусны жолооч нь ямар ч шалтгаангүй хүнээ арын автобусандаа дамжуулан суулгаж өөрөө хоосон явж байна.
Шийдвэрлэлт: 1-107 гарааш дугаартай автобусны жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Мөнхтуяа: Ү:19 (Нарангийн гол-5 шар) чиглэлийн 3-009 гарааш дугаартай автобусны жолооч Нарангийн гол дунд буудал зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: 3-009 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд зөрчил илрээгүй.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Цэрэндаваа: Ч:48 (Зүүн салааны шинэ эцэс-МУБИС) чиглэлийн 3-176 гарааш дугаартай автобусны жолооч МҮИС автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан. хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 3-176 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд зөрчил илрээгүй.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Дуламсүрэн: Ү:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлийн 13-274 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан. Автобус дотор орж ирэхэд хамар цоргитол тамхи үнэртэж байсан.
Шийдвэрлэлт: 13-274 гарааш дугаартай автобусны камер шүүхэд тамхи татсан зөрчил илрээгүй.
| Утсаар ярьсан автобусны жолоочийг ёс зүйн сургалтад суулгахаар боллоо |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34