Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын кальци, Д амин дэмийн дутагдлыг нөхөх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, өсөлт хөгжил, суралцах чадварыг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “СҮҮ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургуулиудад “Сүү” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 8.6 тэрбум төгрөг баталсан байна. Тус хөтөлбөрт 2024 онд 12 сургуулийн 18840 сурагч, 2025 онд 13 сургуулийн 19400 сурагчдыг өмнөх жилүүдэд хамруулсан. Сүү хөтөлбөрт энэ оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 186 мянган сурагчид хамрагдах бөгөөд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.
Нийслэлийн 1-5 дугаар ангийнхан Сүү хөтөлбөрт долоо хоногийн гурван өдөр хамрагдаж, I өдрийн зардлыг нийслэлээс, нэг өдрийг дүүргээс, харин үлдсэн нэг өдрийн сүүний зардлыг эцэг эх хариуцана. Ингэхдээ аав, ээж, асран хамгаалагчаас нэг өдрийн 1350 төгрөг, сарын 5400 төгрөг хариуцах аж. Өнөөдрөөс сургуулиудад эцэг эхийн зөвлөлөөс төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчдаас санал асуулга авч, сүүнд харшилтай эсэх, өндөр, жин, өсөлтийн мэдээллийг авч байна.
| Сүү хөтөлбөрийн нэг өдрийн зардлыг эцэг, эх хариуцаж 1350 төгрөг төлнө |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33