Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 06 сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Г, Э.Н нарыг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ч.Ш-ыг “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бүлэглэж алсан” гэмт хэрэгт “эс үйлдэхүй”-ээр хамжигчаар оролцсон,
Өсвөр насны шүүгдэгч Х.Э-ыг “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
1. Хэргийг хаалттай шийдвэрлэсэн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “...шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж...” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Э-д холбогдох шүүх хуралдааныг хаалттай явуулав. Дээрх хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон буюу заавал биелүүлэх ёстой.
2. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тухай:
Шүүгдэгч Э.Н, Э.Г, Х.Э нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 2 удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүгдэгч Э.Н, Э.Г нарыг хохирогч Ч.Ш-ыг алсан гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг тогтоох буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Тус эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлснийг 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг хаалттайгаар явуулж, 14 хавтас 3500 гаруй нотлох баримтыг 2 өдрийн турш шинжлэн судалж, хэргийн оролцогч нар мэтгэлцэж шүүгдэгч Э.Г, Э.Н, Х.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч Ц.Д-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оногдуулав.
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир
| ШҮҮХИЙН МЭДЭЭ: 14 хавтас 3500 нотлох баримтыг судалж, Э.Г, Э.Н, Х.Э нарыг гэм буруугүйд тооцлоо |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34