Өвлийн адаг сарын шинийн 4 буюу энэ өдөр МБШТ–Гандантэгчэнлин хийдийн Аграмба лам А.Баасанням тэргүүтэй хуврагууд Тайландын хаант улсын Чонбури мужид бүтээн босгосон хутагт Жанрайсиг бурхны шүтээн дүрд сүншиг, равнайг ёслол төгөлдөр өргөлөө. Энэхүү шүтээн дүрийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд А.Төмөр санаачлан МБШТ- Гандантэгчэнлин хийдэд бүтээн залсан монголчуудын төр, түмний их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхны уламжлалт ур хийц, бэлгэдэл утга агуулгыг нь чанд хадгалж хуулбарлан бүтээсэн онцлогтой юм.
Жанрайсиг бурхан нь энэрэл, нигүүлсэнгүй үзлийн дээд илэрхийлэл төдийгүй Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон шүтээн билээ. Тус шүтээнийг Тайландын хаант улсад ийнхүү бүтээн залсан нь Монголын Бурханы шашны өв соёл, оюун санааны үнэт зүйлсийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
| Тайландын хаант улсад Жанрайсиг бурхныг хуулбарлан босголоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33