Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм. Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг яллагдагчаар татаад буй билээ. Тус хэрэгт холбогдох нотлох баримтын тал хэсгийг өчигдөр судалж, танилцсан бол өнөөдөр өглөө 08.30 цагаас эхлэн уг хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
16-32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр /2026.01.22/ буюу эхний өдрөө хаалттай болсон. Шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулж, өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон билээ.
| 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33