Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж эхэлжээ. Тодруулбал, цахим орчинд “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилан мэхэлж байна.
Уг зарын дагуу “OK” гэж бичсэн иргэдээс:
Ингэснээр тухайн иргэдийн нэр дээр гарах боломжтой зээлийг авч, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа юм. Иймд иргэдийг зургаан оронтой баталгаажуулах кодыг хэнд ч хэлэхгүй байх, “мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежид итгэхгүй байхыг анхаарууллаа. Банк, төрийн байгууллага нь хэзээ ч утсаар болон цахимаар нууц код асуудаггүйг бөгөөд хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон банканд яаралтай хандахыг зөвлөлөө.
| Цахимд ахмадуудыг тэтгэвэртэй нь холбоотойгоор залилж байна |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00