16-32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр /2025-01-22/ болж байна. Уг шүүх хуралдааны үеэр иргэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн гадаа ирж, "Хууль хүн бүрт тэгш йүлчлэх ёстой. Шударга ёсны тулгуур нь шүү" зэрэг лоозон барьж, шүүх хурлыг үнэн бодитой явахыг шаардаж байгаа аж.
Хэргийн тухай тодруулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Прокуророос Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн холбогдох хэд хэдэн заалтаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өмнө нь шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж байв. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.
Ингээд мөрдөн байгууллагаас хэргийг дахин шалгаж дууссан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийсэн байдаг. Улмаар хоёр хоногийн дараа буюу /2025-01-22/-нд гэм буруугийн шүүх хурлыг зарласан билээ.
| Амиа алдсан 16 настай охины хэргийн шүүх хурлын гадна иргэд иржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33