Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний хороонд болно.
Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой юм.
Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаан:
- Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээн
- Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Параглайдинг /уулын шүхэр/ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цасны Регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
- Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн
Наадмын үеэр зохион байгуулагдах үзүүлбэр, үйлчилгээ:
- Шүхрийн үзүүлбэр
- Шувуулахуйн үзүүлбэр
- Монгол Банхар нохой
- Хоол ундны үйлчилгээ
- Цана, чарганы үйлчилгээ
- Урлагийн тоглолт
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.
| Улаанбаатар өвлийн наадам энэ сарын 31-нд эхэлнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34