ТЭЦ-4 цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас богино хугацааны эрчим хүчний хязгаарлалтыг хийж эхлээд байгаа. Энэ үед “Цахилгаан тасардаг учраас Улаанбаатарт дүүжин тээвэр явах боломжгүй, тэр дээр нь гацчихвал авирах шат ч Монголд байхгүй” гэж комедиан Д.Амартүвшин хэлжээ.
Дүүжин замын тээвэр нь ямар ч аюулгүй, цахилгаан тасарсан ч агаарт гацахгүй. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж нөөц генератортой байдаг. Цахилгаан тасарсан тохиолдолд тухайн нөөц генератор нь ажиллаж, зорчигчдыг 1 м/сек хурдтайгаар буудалд аюулгүй хүргэдэг. Бүх кабинд камер суурилуулж, замын хяналтын төвөөс шууд хяналт тавьдаг, ослын үед зорчигдыг маш богино хугацаанд аюулгүй буулгах тусгай системтэй байдаг аж. Энэ талаар судлаач, мэргэжилтнүүдийн тайлбарууд бий.
Энэ талаар Дүүжин замын тээврийн олон улсын гэрээний мэргэжилтэн Б.Алтансувд “Дүүжин замын тээврийг өмнөд Америкийн орнууд, Европт нийтийн тээвэрт нэлээн өргөн ашиглаж байна. Колумбын Меделлин, Лондон, Боливын Ла Пазыг дурдаж болно. Дүүжин замын тээврийн хамгийн сүүлийн үеийн буюу орчин үед нийцүүлж сайжруулсан технологийг манай улс оруулж ирж байгаа. Энэ систем нь халуун, хүйтэн гээд уур амьсгалын ямар ч нөхцөлд, цахилгаан тасарсан ч аюулгүй байхаар тоноглогдсон. Кабин дахь суудлууд халахаас гадна тэргэнцэр, хүүхдийн тэрэг, дугуйтай иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлаар бүтээгдсэн. Дүүжин замын тулгуур багана HRB500E арматураар хийгдэж, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй” гэв.
Дүүжин замын тээврийн ажлыг Францын “Пома” групп чанартай тоног төхөөрөмжөөр найдвартай гүйцэтгэж байна. Францын Альпийн нуруу, ОХУ-ын -20 хэмийн хүйтэн Волга мөрөн дээр ч дүүжин замын тээвэр саадгүй ажиллаад олон жилийг үдэж байгаа юм.
| Дүүжин замын тээврээр зорчиход цахилгаан тасарсан ч аюулгүй |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34