Нийслэл хот өнгөрсөн өдрүүдэд тог цахилгааны доголдолд орж, иргэдийн өдөр тутмын амьдрал гэрэлгүй, халаалт муу хөлдүү, харанхуй сууна. Өнөөдөр салбарын сайд нь “Үргэлжлүүлэн цахилгаан хязгаарлах байх. Гэхдээ аль болох хурдан арга хэмжээ авч, цахилгааныг хязгаарлахгүй байхыг хичээнэ” хэмээн олон нийтэд мэдээлэв. Гэвч энэ мэдэгдэл нь итгэл төрүүлэхээсээ илүү, иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна. Цаашлаад Ус сувгийн газраас ирүүлсэн анхааруулгаас харахад цаашдаа усан хангамж тасалдах эрсдэл ч байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ.
Иргэд өдөр хоногийн хоолны мөнгө, утаа, замын түгжрэл, гантиган зам зэрэг асуудалд дарлагдаж байхад дээрээс нь томоохон салбарын доголдлууд нэмэгдэж, иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байна.
Эрчим хүчний салбарын шинэчлэл нэрээр үнэ 30 хувиар нэмэгдсэн ч үр дүн нь аймшигтай. “ДЦС-3” турбин дэлбэрч, хүний амь эрсдсэн нь ганцхан тохиолдол биш. “ДЦС-4”-т гэмтэл гарч, нийслэлийн эрчим хүчний тогтвортой байдал эргэлзээтэй хэвээр байна. Үнэндээ, энэ салбарын шинэчлэл, үнийн өсөлт нь иргэдэд ямар ч бодит үр шим авчирсангүй, харин аюул, эрсдэл, бухимдал нэмсэн.
Манай иргэдийн төлж буй өндөр үнэ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг зөвхөн цаасан дээрх тоо төдий зүйл болжээ. Хавдар, архаг өвчин, өндөр эмчилгээний зардалд дарлуулсан иргэд хамгийн бага цалинтай амьдарсаар, өдөр тутмын амьдралаа залгуулахын төлөө тэмцэж байна. Харин дээрхийн удирдлагууд нь намын суудлын тэмцэлд автсан хэвээр, галыг унтраах гэж төсвийн мөнгийг хий дэмий үрэхээс цаашгүй. Иргэдийн амьдрал тэдний хувьд зөвхөн тоон үзүүлэлт, улс төрийн оноо, телевизийн мэдээний сэдэв төдий.
Жил болгон л хоёрын хооронд аргацаасан шийдвэрүүдээс болж хотын төсөв, төрийн байгууллагууд мөнгөгүй болж, иргэд нь гуйлгачин царайлдаг нөхцөл үүсдэг. Хоол хүнс, дулаан, ус, цахилгаан ямар ч зүйл баталгаагүй. Хотын удирдлагын төлөвлөгөө, стратеги нь “зургийг хурдан дуудаад гал унтраах” түвшинд шахагджээ. Нэг асуудал гарвал түүнтэй тэмцэх оролдлого нь толгой эргэм, төсвийн мөнгө үрэгддэг, дараа нь иргэд дахин зовдог.
Үр дүн нь юу вэ? Нийслэл хот хөлдүү, харанхуй, цангасан хот болж хувирах эрсдэлтэй. Иргэдийн бухимдал хуримтлагдаж, хүлээлт нь итгэл алдалт руу шилжиж байна. Техник, инфрастуктур, төсөв, удирдлагын сул талуудын хослол нь эцэс сүүлд иргэдийг “амьдрах орчингүй” нөхцөлд хүргэжээ. Энэ бол зөвхөн цахилгаан тасралт, усны доголдол бус нийслэл хотыг удирдах чадваргүй, төлөвлөлтгүй, хариуцлагагүй удирдлагын бодит үр дагавар юм. Иргэд үүнийг зөвхөн хүлээж суух ёсгүй. Хотын ирээдүйг хамгаалах, бодитой шинэчлэл хийх цаг аль хэдийнэ болсон. Үгүй бол бид хөлдүү гудамж, харанхуй гэрэл, цангасан усан хангамжтай хотод амьдрах хувь тавилангаа өөрсдөө хүлээн зөвшөөрөхөд хүрнэ. Иргэдийн тэсвэрийн хязгаар ойртож байна. Одоо арга хэмжээ авахгүй бол маргааш хэн ч амьдралын баталгааг өгөхгүй.
Эрс тэс уур амьсгалтай байж ганцхан удаагийн цочир хүйтрэлтэд дархлаа байхгүй ийнхүү хөлдөж царцаж, хүн зон нь анхдагч хэрэгцээгээрээ боомилуулж байгаа нь ханаж цаддаггүй данхар төрийн олон жилийн үр урхагийн бодит илрэл юм.
Иргэд одоо хэн ч гарч ирээд юу ч гэж амалсан шүлсээ хаяхаар туйлдаж байна. Идсэн уусан, зувчуулсан аргацаасан тэр их бохир мөнгөний олон жилийн урсгал явж, явж энд ирлээ.
| Ганцхан хүйтрэлтэд дархлаагүй ТӨР |
Улаанбаатар өвлийн наадам энэ сарын 31-нд эхэлнэ
2026-01-21 16:28:22
2026-01-21 14:35:00
Бөөрөлжүүлтийн нүүрсний бункер хөлдсөн учраас цахилгаан хязгаарлалт үргэлжилнэ
2026-01-21 13:20:13
Улаанбаатар өвлийн наадам энэ сарын 31-нд эхэлнэ
2026-01-21 16:28:22
АН маргааш эрчим хүчний авлигажсан тогтолцоог мэдээлнэ
2026-01-21 16:25:00
Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочдоос зугатдаг нь би биш, улс төрөөс өнөөдөр ч гарч болно
2026-01-21 15:20:29
2026-01-21 14:35:00
2026-01-21 14:11:02
Бөөрөлжүүлтийн нүүрсний бункер хөлдсөн учраас цахилгаан хязгаарлалт үргэлжилнэ
2026-01-21 13:20:13
ЗГ: Агаарын хэм өмнөх жилээс 6 хэмээр хүйтэн, ДЦС-ууд арав хоног түлэх нүүрсний нөөцтэй байна
2026-01-21 12:37:47
Малдаа явсан иргэн осгож нас баржээ
2026-01-21 12:10:14
2026-01-21 10:59:35
Зудын эрсдэлээс сэргийлж, малчдад нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилж олгоно
2026-01-21 10:59:16
2026-01-21 09:27:58
Диспетчерийн Үндэсний Төв: Аваарын горим үүсэхээс сэргийлж 1 цаг 30 минутын хязгаарлалт хийж байна
2026-01-21 09:27:07
2026-01-21 09:01:40
2026-01-21 08:42:01
2026-01-21 08:39:15
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-21 08:00:10
2026-01-20 16:17:56
2026-01-20 15:19:52
Өчигдөр 97 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл 88 бүртгэгджээ
2026-01-20 14:58:58
2026-01-20 14:24:53
Бямба гарагаас хүйтний эрч суларч, -10 хэм болно
2026-01-20 13:52:21
2026-01-20 13:40:50
2026-01-20 12:16:02
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12