Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн.
Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн "А" нь энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан, тухай иргэний хувьд даралт ихсэх зовуурьтай байдаг байжээ.
Хүйтний эрч чангарсан сүүлийн 5 хоног /2026.01.17-21/ -ийн хугацаанд осголт хөлдөлттэй холбоотой нийт 7 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эрдэнэт хүний амь нас хохирсон 5 харамсалтай дуудлага бүртгэгдээд байна.
Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байх тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, биеийн байдал хэвийн бус нэгнээ малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт анхаарч өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
| Малдаа явсан иргэн осгож нас баржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33