Завхан аймгийн Отгон сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой суудлын машин Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн Хүйтэнгийн дөрөлж гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ цасанд сууж, эвдэрчээ. Уг дуудлагыг аврагчид 2026.01.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчдыг очиход иргэн Х-ын “Toyota Prius 20” загварын суудлын машин эвдэрч цасанд суусан байсан аж. Уг машины зорчигчид болох 3 том хүн, 6 хүүхдийг аврагчид Улиастай суманд авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр хөдөөний сургуулиудын хичээл орж байгаа. Уг машинд сургуульдаа явж байсан хүүхдүүд байсан аж.
Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хүрзтэйн уурхай гэдэг газар 5 зорчигчтой суудлын машин цасанд суусан тухай дуудлага 105 дугаарт 2026.01.18-ны өдрийн 16:00 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-ийн “Toyota Sai” загварын суудлын машин цасанд суусан байсан аж. Уг машинд 1 том хүн, 4 хүүхэд зорчиж явжээ.
| 6 хүүхэд сургуульд хүргэхээр явж байсан машин цасанд суун, эвдэрчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33