БНХАУ-д амьсгалын замын халдварт өвчин үүсгэдэг риновирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, зарим бүс нутагт өргөн хүрээнд тархаж байгаа талаар гадаадын эрүүл мэндийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Риновирус нь шинэ төрлийн вирус биш боловч халдварлах чадвар өндөр, олон замаар дамжин тархдаг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Риновирусийн халдвар авсан үед хамар битүүрэх, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах зэрэг ханиад томуу төст шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд хөнгөн явцтай боловч бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй болон дархлаа султай хүмүүсийн хувьд хүндрэх эрсдэлтэйд тооцогддог.
Энэхүү вирус нь агаар дуслын замаар, мөн ахуйн хавьтлаар буюу бохир гар, вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. Тухайлбал, халдвартай хүн ханиах, найтаах үед вирус агаарт тархаж, ойр орчимд байгаа хүмүүс халдвар авах боломжтой. Мөн хаалганы бариул, гар утас зэрэг нийтлэг хэрэглээний зүйлсээр дамжин халдварлах эрсдэлтэй байна.
Одоогоор риновирусийн эсрэг тусгай вакцин байхгүй тул халдвараас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал арга гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнд гараа савандаж тогтмол угаах, олон нийтийн газар амны хаалт зүүх, хүн олноор бөөгнөрөхөөс зайлсхийх, өрөө тасалгааг тогтмол агааржуулах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ амрах шаардлагатай юм.
Риновирус нь олон зуун өөр өөр төрлөөр тархдаг бөгөөд эдгээр нь хоорондоо маш их ялгаатай байдаг тул нэг вакцин бүх төрлийн риновирусээс хамгаалах боломжгүй юм. Энэ олон янз байдлын улмаас шинжлэх ухаанд вакцин хөгжүүлэх нь маш хүндрэлтэй хэвээр байна.
Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг баталгаагүй эх сурвалжаас мэдээлэл авахгүй байх, халдварын шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.
| Риновирусийн эсрэг вакцин байхгүй тул халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34