Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т орших Таван түрүүн эрэг хэмээх газарт иргэн 40 настай эмэгтэй Т 1-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар 1-р сарын 13-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу 1-р сарын 14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхний хамт 1-р сарын 14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын Таван түрүүн хөх сайр гэх газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
| 40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00