Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг "Хаан тэнгэрийн Самгалдай" төвөөс зохион байгуулахаар зарласан. Гэвч нутгийн иргэд онгон дагшин газар нутагт зохион байгуулахгүй гэсэн учраас цуцлагдаж Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт энэ сарын 18-нд “Маанар” өвлийн эвентийг хийхээр болжээ.
Энэ үеэр үндэсний урцан гэр, нуруу шар, дархад тува дууны уралдаан, цааны уралдаан болж Маанарын хоол цайны соёл, тоглоом наадгай, дуу хуур өв соёлоос танилцуулна. "Маанар" гэдэг нь дархад ястны нийтлэг нэр юм.
| Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33