Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 12-нд “Тоёота Ланд 200” маркийн автомашинаа түрээслэхээр бусдад өгсөн боловч орон нутагт аваачиж худалсан байж болзошгүй тухай гомдол мэдээлэл иржээ.
Урьдчилсан шалгалтаар иргэн Б нь нэгдүгээр сарын 8-нд түрээслэх зорилгоор авсан уг тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд иргэдийг өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, түрээслүүлэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.
| Сэрэмжлүүлэг: Түрээсэлсэн автомашинаа бусдад заржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33